Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар нь “2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд тусгагдсаны хүрээнд шүүх хуралдаан хойшилж буй шалтгаан нөхцөлийг судлан дээрх байдлыг бууруулах зорилго тавин ажиллаж байна.
Тус шүүх 2019 онд нийт 3350 хэрэг хүлээн авч 3120 хэрэг шийдвэрлэж, 646 хэрэг хуульд заасан үндэслэлээр хойшилсноос 185 хэргийн шүүх хуралдаан өмгөөлөгчөөс шалтгаалан хойшилжээ. Үүнд:
Өмгөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй үндэслэлээр 6 шүүх хуралдаан хойшилжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн
анхан шатны шүүхийн Тамгын газар