Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн 3 гишүүнийг нөхөн сонгох дахин сонгуулийн нэр дэвшүүлэх ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 09:00 цагаас 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 22:00 цагийн хооронд, санал өгөх ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны 09:00 цагаас 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 22:00 цагийн хооронд Хуульчдын холбооны www.mglbar.mn цахим хуудсаар явуулахаар тогтлоо.
Жич: Шүүгчид та бүхэн Хуульчдын холбооны www.mglbar.mn хуудас болон “Хуульч” аппликейшнийг ашиглан нэрээ дэвшүүлж, саналаа өгөх боломжтой. Нууц үгээ мартсан болон сонгуультай холбоотой бусад мэдээллийг 70116004 утсаар холбогдож авна уу.