Монголын Хуульчдын холбооны 2018, 2019 оны санхүүгийн тайлан, санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. Сонирхсон аудитын байгууллагууд дараах материалуудыг бүрдүүлж, 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 17:30 цагаас өмнө Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байрны 503 тоот, Хуульчдын холбооны санхүүд битүүмжлэн ирүүлнэ үү.
ҮҮНД:
1. Байгууллагын танилцуулга (Томоохон аж ахуйн нэгжүүдэд хийж байсан аудитын ажлын туршлагыг оруулсан байна)
2. Аудитын хөтөлбөр (Хэдэн хүний бүрэлдэхүүнтэйгээр ямар ажлуудыг хийж гүйцэтгэх талаарх ерөнхий төлөвлөгөө)
3. Ажиллах боловсон хүчний мэдээлэл
4. Үнийн санал.
Холбогдох мэдээллийг 70116007, 70116008 (Санхүү) утсаар авна уу!
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО