Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүхийн мэргэшлийн хорооны сул орон тоонд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулж байна.
Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хуульч Та шүүхийн мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнд нэрээ дэвшүүлэхийг хүсвэл удирдамжид заасан өргөдөл, холбогдох бусад баримтыг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл Монголын Хуульчдын холбооны 4 давхар, 403 тоотод авч ирнэ үү.
Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх үйл ажиллагааны удирдамжтай ЭНД дарж, нэр дэвшигчийн мэдээллийн маягтыг ЭНД-ээс татаж авна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг 70116364 утсаар Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо хариуцсан мэргэжилтэн /Б.Бямба-Оюун/-тэй холбогдож авна уу.
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРОО