Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
“Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

   Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хороо нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа.     Хэлэлцүүлэгт “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны өнөөгийн байдал” сэдвээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа А.Намсаманд, “Шүүхийн шийдвэрийн заавал биелэгдэх асуудал” сэдвээр МХХ-ны Иргэний эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр, “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төрөөс нөхөн төлүүлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хэрэгцээ, шаардлага” сэдвээр Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн захирал, хурандаа Б.Батболд, “Япон Улсын иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийн онцлог” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш Н.Норовсамбуу нар илтгэл хэлэлцүүлсэн.

   Илтгэл хэлэлцүүлсний дараа сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүлсэн бөгөөд хэлэлцүүлэгчдээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа А.Намсаманд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны Мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Ч.Өнөрцэцэг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, “ELB Partners ХХН-ийн захирал Д.Энхзул,  МХХ-ны Иргэний эрх зүйн хорооны гишүүн, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Энхбаярт нар оролцсон юм.

   Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр МХХ-ны Иргэний эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Г.Цолмонгэрэл оролцож, хэлэлцүүлэгч нарт сонирхолтой асуулт тавьж хэлэлцүүлгийг удирдан чиглүүллээ.

  Хэлэлцүүлгийн үр дүнд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүх, шийдвэр гүйцэтгэх байгууллага болон судлаачдыг оролцуулан зөвлөлдөх уулзалт зохион байгуулахаар оролцогчид санал нэгдлээ. Мөн хэлэлцүүлгээс гарсан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой саналуудыг нэгтгэн төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг гаргахаар болов.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ
Өчигдөр 12 цаг 46 мин
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-18 17:14
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-18 17:12
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-18 17:11
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-18 09:27
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ, ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА – ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-04-08 13:32