Хууль сахиулах их сургуулиас “Хууль сахиулах үйл ажиллагаа: Онол, практикийн тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2017 оны 9 дүгээр сарын 27,28-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хуралд илтгэл хэлэлцүүлэх хуульч, эрдэмтэн, профессор багш, судлаач, мэргэжилтэн, ажилтанууд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор илтгэлийн сэдэв болон овог нэрээ, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор хавсралтаар хүргүүлсэн удирдамжийн хүрээнд илтгэлээ бэлтгэн Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хороо хариуцсан мэргэжилтэн Б.Буянжаргалд / Утас-99630468/ ирүүлнэ үү.
Илтгэлүүдийг эмхэтгэн хэвлүүлж, нийтийн хүртээл болгох бөгөөд тодорхой шалгуур хангасан илтгэлүүдийг олон улсын эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлж, илтгэгч нарт мөнгөн урамшуулал олгоно.
Удирдамж ТАТАХ