Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг энэ сарын 17-18-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болж байна. Тус “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгт Монголын Хуульчдын холбоо оролцож, байгууллагынхаа үйл ажиллагааг олон нийтэд таниулахын зэрэгцээ иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгч байна.
Тус өдөрлөгт 10 гаруй байгууллага нийтдээ 50 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа юм.