Монголын Хуульчдын холбооны Олон улсын эрх зүйн хорооноос эрхлэн гаргадаг “Mongolian law review” сэтгүүлийн 2017 оны дугаарыг наймдугаар сард гаргахаар болсон тул англи хэлээр бэлтгэсэн нийтлэл, эрдэм шинжилгээний өгүүллээ нийтлүүлэх хүсэлтэй хуульчид 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 18:00 цагийн дотор Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцааны мэргэжилтэн Х.Дөлгөөнд dulguun.nub@gmail.com хаягаар нийтлэлээ ирүүлнэ үү.
Мөн нийтлэлээ монгол хэлээр ирүүлэх боломжтой бөгөөд сэтгүүлийн редакцийн зөвлөлөөс монгол хэлээр ирүүлсэн өгүүллүүдээс шилдэг гурвыг нь шалгаруулж, англи хэл рүү хөрвүүлэн сэтгүүлд нийтлэх юм.
Холбоо барих утас: 95209241, 70116004