Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

 Судлаач оюутан, их сургуулийн үндсэн оюутан болон техникийн коллеж, мэргэжлийн сургуулийн суралцагч нарт зориулсан Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт зарлагдлаа.

    Магистр болон докторын түвшинд бүх мэргэжлийн чиглэлээр элсэлт авах бөгөөд тус улсын Элчин сайдын яам болон Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт оюутан элсүүлэх хөтөлбөрийн дагуу тухайн суралцах чиглэлээс хамааран эхний ээлжинд хүсэлт гаргагчдын дунд сонгон шалгаруулалтыг зохион байгуулах юм.

    Тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх;
  • 1983 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш төрсөн байх (2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 22 нас хүрсэн байх шаардлагатай бөгөөд анагаах ухааны чиглэл болон мал эмнэлгийн чиглэлээр суралцагчдын хувьд 24 нас хүрсэн байх шаардлагатай);
  • Бакалаврын зэрэгтэй байх;
  • Их сургуулиа төгссөнөөс хойш 2 болон түүнээс дээш жил тасралтгүй ажилласан байх;
  • Их, дээд сургууль төгссөн сургуулийн голч дүн 3.5-аас дээш байх;
  • Бие, сэтгэцийн хувьд эрүүл байх;
  • 2018 оны 04 дүгээр сарын 01-07-ны өдрүүдэд, эсвэл тухайн сургуулиас заасан хугацаанд Японд очих боломжтой байх.

Бусад нөхцөл:

Дараах нөхцөлд хамаарах иргэн тэтгэлгийн шалгалтад оролцох боломжгүй юм. Үүнд:

  • Урьд өмнө Япон Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байсан бөгөөд хамгийн сүүлийн тэтгэлгийг авсны дараагийн сарын 01-ний өдрөөс тооцоход, 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 3 жил болоогүй бол (Энэ нь Япон хэл, соёл судлаач оюутнаар Японд суралцсаны дараа харьж ирээд Монгол Улс дахь их сургуулиа төгссөн оюутнуудад хамаарахгүй);
  • Цэргийн албан хааж байгаа иргэн;
  • Одоогийн байдлаар Япон Улсад хувийн зардлаар суралцаж буй, эсвэл суралцах нь тодорхой болсон иргэн;
  • Бусад байгууллага, эсвэл Монгол Улсын Засгийн газраас тэтгэлэг авах гэж буй иргэн.

    Тэтгэлгийн талаарх мэдээлэлтэй доорх холбоосоор орж танилцана уу.

    http://www.mn.emb-japan.go.jp/itpr_mn/2018kokuhiboshu.html

    Бүрдүүлэх материал болон сонгон шалгаруулалттай холбогдох мэдээлэлтэй доорх холбоосоор орж танилцана уу.

    http://www.mn.emb-japan.go.jp/mn/culture/monbusho_research.htm

    Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт оюутан элсүүлэх тогтолцооны талаарх мэдээлэлтэй доорх холбоосоор орж танилцана уу.

    http://www.mn.emb-japan.go.jp/mn/culture/kokuhiryugakumn.html

    Бүртгэлийг 2017 оны 05 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд 13:00-17:00 цагийн хооронд Монгол-Японы төвд зохион байгуулна.

    Байршил: МУИС-ийн 1 дүгээр байр болон 2 дугаар байрны хооронд.  

 

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ
21 цаг 41 мин
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-18 17:14
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-18 17:12
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-18 17:11
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-18 09:27
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ, ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА – ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-04-08 13:32