Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хорооны санаачлагаар Монголын Хуульчдын холбоо нь Оросын Холбооны Улсын Эрхүүгийн Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуультай хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” чиглэлээр сургагч багш бэлтгэх сургалтыг Сургалтын хорооноос 2017 оны 05 дугаар сард зохион байгуулахаар ажиллаж байна. Эхний ээлжийн сургалтанд Монголын Хуульчдын холбооны 21 аймгийн салбар зохицуулагчид хамрагдах юм.