Монголын Хуульчдын холбооны Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хороо нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Стрессийг хэрхэн даван туулах вэ?”, “Ажлын ачааллыг зохицуулах нь” сэдэвт үзүүлэх сургалтыг 2017 оны 04 дүгээр сарын 05-нд зохион байгууллаа.
Судалгаагаар хуульчид ажлын ачаалалтай холбоотойгоор стресст өртөх явдал их байдаг аж. Иймд Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хорооноос санаачлан тус сургалтыг Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороогоор магадлан итгэмжлүүлэхээр төлөвлөж байна.
Энэ сургалтыг зохион байгуулснаар хуульчид мэргэжлийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд сэтгэлзүйн хувьд бэлтгэгдэх, өөрт тулгарч буй хүндрэл бэрхшээлийг даван туулах чадварыг бий болгох, цаашлаад ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.