Олон Улсын эрүүгийн шүүх, Солонгосын Дээд шүүхийн урилгаар Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг 2017 оны дөрөвдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд БНСУ-д ажиллаж байна.
Тэрбээр Олон Улсын Эрүүгийн шүүхийн Бүсийн Дээд хэмжээний уулзалтад оролцохын зэрэгцээ дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Солонгосын Барын холбооны ерөнхийлөгч Huyn Kim, дэд ерөнхийлөгч Huyn Sik Shin нартай уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцлаа. Түүнчлэн Солонгост ажиллаж буй иргэдэд хууль зүйн пробоно үйлчилгээ үзүүлэх хуульчдын мэдээллийг Солонгосын барынхан ЭСЯ-ны ажилтан Д.Сүх-Очирт албан ёсоор мэдээлэхээр болов.
'