Вьетнам улсын Ханой хотноо 2017 оны гуравдугаар сарын 23-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Азийн хуульчдын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн”-д оролцох хуульчдын багт зориулж, Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооноос 1.000.000 төгрөг хандивлалаа. Хандивыг өнгөрсөн ням гаригт Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд хүлээлгэн өгсөн юм.