Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулган болно

    ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтын санаачилгаар Монголын хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулганыг тавдугаар сард зохион байгуулахаар болжээ. Энэхүү чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийг ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан ахалж байгаа юм. Ажлын хэсэг 2017 оны гуравдугаар сарын 15 хуралдаж, чуулганы зохион байгуулалтын талаар санал солилцов. Хуульч эрдэмтдийн анхдугаар чуулганыг зохион байгуулснаар салбарын эрдэмтдийн харилцаа холбоо бэхжиж, эрдэмтэн судлаачдын бүтээлийг олон нийтэд таниулах, тэдний дуу хоолой, оюуны нөөц боломжийг ашиглах боломж нээгдэж байгаа юм. Чуулганы үеэр хуульч, эрдэмтдийн бүтээлийн үзэсгэлэн гарах ажээ. Чуулганы агуулга, ач холбогдлын талаар ажлын хэсгийн гишүүдээс сэтгэгдлийг нь сонслоо.

Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг:  Хуульч эрдэмтдийн чуулганыг анх удаагаа зохион байгуулах гэж байна. Монголын түүхэнд 1960 оны сүүлээс хууль зүйн салбараас төрөх эрдэмтдийн гараа эхэлсэн. Эхнийх нь эрүүгийн эрх зүйн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалж байсан. Үүнээс хойш Монгол Улс нийт 160 гаруй хууль зүйн салбарын эрдэмтэнтэй болжээ. Үүнээс 16 нь хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. ХЗДХЯ-аас эрдэмтдийнхээ дуу хоолойг сонсох, бүтээлийг нь таньж мэдэх зорилготойгоор чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Ж.Эрдэнэбулган: Монголын хуульч эрдэмтдийн анхдугаар чуулганыг ХЗДХЯ санаачилж зохион байгуулж байгаа нь их ач холбогдолтой. Монголын хуульч, эрдэмтэд нийгмийн харилцааг зохицуулж байгаа гол хуулиудын шинжлэх ухааны үндэслэлийг гаргаж ирэх үүрэгтэй. Одоогийн байдлаар манайд дэд эрдэмтэн, боловсролын докторын зэрэг хамгаалсан 160 гаруй эрдэмтэд байна. 16 шинжлэх ухааны доктор, хоёр академичтай. Энэ нөөц бололцоог хууль зүйн салбарт, хууль зүйн шинжлэх ухааныг  хөгжүүлэхэд зайлшгүй ашиглах ёстой. Эдгээр эрдэмтэд дотор тодорхой салбараар мэргэшсэн хүмүүс ч бий. Манай сургуулийн зүгээс бүтээлийг зөвхөн хэвлээд өнгөрөх биш нийтэд түгээн дэлгэрүүлэх, гол хуулиуд дээр эрдэмтдийн саналыг оруулах чиглэлд анхаарч байна. 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ
16 цаг 40 мин
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-18 17:14
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-18 17:12
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-18 17:11
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-18 09:27
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ, ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА – ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-04-08 13:32