Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооны удирдах зөвлөлийн 5 гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан дээрх орон тоон дээр сонгууль зарлаж байна.
Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа: 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10:00 цагаас 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 10:00 цаг хүртэл явагдана.
Санал өгөх үйл ажиллагаа: 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 10:00 цагаас 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 16:00 цагт дуусна.
Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооны гишүүн та бүхэн www.mglbar.mn цахим хуудаст гишүүнийхээ эрхээр нэвтэрч сонгуульдаа идэвхтэй оролцоно уу.
Холбоо барих утас: 99630468