Монголын өмгөөлөгчдийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шилжин явах цом”-ын төлөөх Боулингийн тэмцээн өнгөрсөн бямба гаригт ҮСАХ-гийн “Sport pub bowling” төвд амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээнд нийт 12 баг өрсөлдсөнөөс “Адвокат консалтинг” ХХН-ийн баг тэргүүн байр эзэлж, “Элч” ХХН-ийн баг дэд байрт шалгарсан бол Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын баг гуравдугаар байрыг эзэллээ.
Тус тэмцээний “Шилдэг эрэгтэй тоглогч”-оор “Адвокат консалтинг” ХХН-ийн багийн тоглогч, өмгөөлөгч Б.Ганболд шалгарч, “Шилдэг эмэгтэй тоглогч”-оор Хуульчдын холбооны Тамгын газрын багийн тоглогч Ц.Анхтуяа тодорсон юм.