Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэгээр ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 03 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд Булган аймгийн Хишиг-Өндөр, Дашинчилэн, Рашаант сумдад ажиллаж, иргэдтэй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, иргэдээс санал асуух уулзалт зохион байгууллаа. Мөн энэ үеэр Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Э.Ганхөлөг, эрх зүйч Б.Дагиймаа, Б.Пүрэвсүрэн нар иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, доктор Б.Гүнбилэг ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр хичээл заасан юм.