Олон Улсын Хуульчдын холбооны 2017 оны ээлжит чуулга уулзалт Австрали Улсын Сидней хотод 2017 оны 10 дугаар сарын 8-13-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Ээлжит чуулга уулзалтанд дэлхийн өнцөг булан бүрээс 6000 гаруй хуульч оролцдог бөгөөд оролцогчдод бусад улс орны хуульчидтай туршлага солилцох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, 200 гаруй сэдвийн хүрээнд зохион байгуулагдах лекц, семинарт оролцох боломж нээгддэг байна.
ОУХХ нь энэ жилийн ээлжит чуулга уулзалтанд Монголын Хуульчдын холбооны дөрвөн залуу (35 ба түүнээс доош насны) хуульчийг тэтгэлэгээр оролцуулахаар шийдвэрлэсэн. Тэтгэлэгт чуулга уулзалтын бүртгэлийн хураамж, ирж, очих замын зардал, буудлын төлбөр болон өдрийн 50 (AUD) австрали долларын гарын мөнгө багтана.
Тэтгэлэгт хамрагдах залуу хуульчдын сонгон шалгаруулалт хоёр үе шаттайгаар явагдана. Эхний шатанд материал ирүүлсэн нийт хуульчдаас шаардлага хангаж буй найман хуульчийн материалыг Монголын Хуульчдын холбоо сонгон шалгаруулж, ОУХХ-нд илгээнэ. Хоёрдугаар шатанд ОУХХ хүлээн авсан 8 хуульчийн материалтай танилцаж, түүнээс 4 хуульчийг сонгон шалгаруулж тэтгэлэгт хамруулна. Сонгон шалгаруулалтанд тэнцэж, шалгарсан 4 хуульчийг ОУХХ-оос мэдэгдэнэ.
Чуулга уулзалтанд оролцох хүсэлтэй хуульчид тавигдах шаардлага:
Дээрх шаардлагыг хангасан хуульч ЭНД дарж бүртгэлийн маягтыг бөглөж, англи хэлний мэдлэгийг нотолсон баримтыг (IELTS, TOEFL-ын онооны гэрчилгээ) өргөдлийн (яагаад Монголын Хуульчдын холбоо өөрийг тань хамруулах ёстой талаар болон чуулга уулзалтанд оролцохын ач холбогдлыг тайлбарлан бичих бөгөөд бүртгэлийн дугаарыг дурьдсан байна) хамт Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцааны мэргэжилтэн Х.Дөлгөөнд (утас: 95209241) 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Жич: Эцсийн шийдвэрийг ОУХХ гаргана. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс