Хуульчдын холбооны зөвлөлийн ээлжит бус хурал 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр боллоо. Тус хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлыг тоймлон хүргэе:
- Монголын Хуульчдын холбооны Их хурал, Зөвлөлөөс гарсан шийдвэр, тэдгээрээс баталсан дүрэм, журмын хэрэгжилтийг шалгах 13 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, шалгалтын удирдамж батлах шийдвэр гаргалаа.
- Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх асуудал эрхэлсэн хороо, Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хороо, Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хорооны 4 гишүүнийг хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөв.
Тогтоолыг ЭНД дарж харна уу.