Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ АСУУДЛЫГ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ УДИРДАМЖ

Нэг.Зорилго

1.1.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Монголын Хуульчдын холбоо /цаашид “Хуульчдын холбоо” гэх/-ны дүрмийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Магадлан итгэмжлэх асуудлыг эрхэлсэн хороо /цаашид “Хороо” гэх/-ны гишүүнд нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулахад оршино. 

Хоёр.Хороонд төлөөллөө оруулах эрх бүхий этгээд, төлөөлөгчийн тоо

2.1.Хуульч, профессоруудын хоёр төлөөллийг хорооны бүрэлдэхүүнд нөхөн оруулна.

                                                                                             

Гурав.Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа

3.1.Хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 10:00 цагаас 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 18:00 цагийн хооронд явуулна.

3.2.Хорооны гишүүнд нэр дэвших сонирхолтой хуульч өөрөө нэрээ дэвшүүлнэ.

3.3.Хороо нь нэр дэвшигчийн нэрс, холбогдох материалын хамт Хуульчдын холбооны зөвлөлд хүргүүлэх бөгөөд нэр дэвшигчийн талаарх Хорооны саналыг хавсаргаж болно.

3.4.Хуульчдын холбооны зөвлөл нь нэр дэвшигчдээс энэ удирдамжийн 2.1-д заасан төлөөллийг хорооны гишүүнээр сонгоно.

Дөрөв.Нэр дэвшигч хуульчид тавигдах шаардлага

4.1.Хорооны гишүүнд нэр дэвших хуульч нь дараах шаардлагыг хангана:

  • мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
  • магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд үндсэн багшаар ажилладаг байх /Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байдал нь нэр дэвшигчийн давуу тал болох бөгөөд холбогдох баримтыг хавсаргана/;
  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх. /Хэрэв таваас илүү хорооны гишүүн бол аль нэг хорооны гишүүнээс хасагдсан шийдвэрийг хавсаргах.

Тав.Бүрдүүлэх материал

5.1.Нэр дэвшигч нь дор дурдсан материалыг бүрдүүлж, Хуульчдын холбооны Тамгын газарт хүргүүлнэ:

  • Төрийн албан хаагчийн анкет, 2 хувь цээж зураг (4х6);
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • мэргэжлээрээ ажилласаныг нотлох баримт (Ажлын газрын тодорхойлолт, эсвэл нийгмийн даатгалын дэвтэр);
  • магистр эсхүл түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;
  • хууль зүйн сургуульд багшийн ажил эрхэлдгийг нотлох баримт (тодорхойлолт, ажлын үнэмлэх);
  • бүтээл /судалгааны ажил, өгүүлэл, ном/-ийн жагсаалт.

Зургаа.Материал ирүүлэх хугацаа, хаяг

6.1.Хорооны гишүүнд нэр дэвшигчийн материалыг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 18:00 цаг хүртэл Хуульчдын холбооны Тамгын газар дор дурдсан хаягаар хүлээн авна.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, 5 давхар, 506 тоот /П.Нарантуяа/  Утас: 99529119, 70116004

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ
15 цаг 31 мин
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-18 17:14
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-18 17:12
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-18 17:11
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-18 09:27
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ, ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА – ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-04-08 13:32