Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ЗАЛУУ ХУУЛЬЧДЫГ ОЛОН УЛСЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО (INTERNATIONAL BAR ASSOCIATION)-НЫ ЭЭЛЖИТ ЧУУЛГА УУЛЗАЛТАД ТЭТГЭЛЭГТЭЙГЭЭР ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

    Олон Улсын Хуульчдын холбооны 2017 оны ээлжит чуулга уулзалт Австрали Улсын Сидней хотод 2017 оны 10 дугаар сарын 8-13-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Ээлжит чуулга уулзалтанд дэлхийн өнцөг булан бүрээс 6000 гаруй хуульч оролцдог бөгөөд оролцогчдод бусад улс орны хуульчидтай туршлага солилцох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, 200 гаруй сэдвийн хүрээнд зохион байгуулагдах лекц, семинарт оролцох боломж нээгддэг байна.

    ОУХХ нь энэ жилийн ээлжит чуулга уулзалтанд Монголын Хуульчдын холбооны дөрвөн залуу (35 ба түүнээс доош насны) хуульчийг тэтгэлэгээр оролцуулахаар шийдвэрлэсэн. Тэтгэлэгт чуулга уулзалтын бүртгэлийн хураамж, ирж, очих замын зардал, буудлын төлбөр болон өдрийн 50 (AUD) австрали долларын гарын мөнгө багтана.

    Тэтгэлэгт хамрагдах залуу хуульчдын сонгон шалгаруулалт хоёр үе шаттайгаар явагдана. Эхний шатанд материал ирүүлсэн нийт хуульчдаас шаардлага хангаж буй 8 хуульчийн материалыг Монголын Хуульчдын холбоо сонгон шалгаруулж, ОУХХ-нд илгээнэ. Хоёрдугаар шатанд ОУХХ хүлээн авсан 8 хуульчийн материалтай танилцаж, түүнээс 4 хуульчийг сонгон шалгаруулж тэтгэлэгт хамруулна. Сонгон шалгаруулалтад тэнцэж, шалгарсан 4 хуульчийг ОУХХ-оос мэдэгдэнэ.

    Чуулга уулзалтад оролцох хүсэлтэй хуульчид тавигдах шаардлага:

  • Монголын Хуульчдын холбооны гишүүн байх (гишүүний ёс зүйн зөрчил гаргаагүй байх, татварын болон кредитийн зөрчилгүй байх);
  • Мэргэжлээрээ гурван жил ажилласан ажлын туршлагатай байх;
  • Ашиг сонирхлын зөрчилгүй байх (ОУХХ-ны ажилтантай холбоотой бол холбогдох мэдээллийг зайлшгүй хавсаргах);
  • ОУХХ-ны 2016 оны чуулга уулзалтанд оролцоогүй байх;
  • Англи хэл дээр “Олон Улсын Хуульчдын холбооны ээлжит чуулга уулзалтанд оролцох гэж буй шалтгаан, чуулга уулзалтанд оролцсоноор гарах үр дүн (Why would you like to attend the conference and what you hope to get out of it)” сэдвээр 500 үгтэй эссэ бичих;
  • Чуулга уулзалтын бүх арга хэмжээ англи хэл дээр явагдах бөгөөд зохион байгуулагдах лекц, семинарт идэвхтэй оролцож, өөрийн санал бодлыг чөлөөтэй илэрхийлэх хэмжээний англи хэлний мэдлэгтэй байх.

    Дээрх шаардлагыг хангасан хуульч ЭНД дарж бүртгэлийн маягтыг бөглөж, англи хэлний мэдлэгийг нотолсон баримтыг (IELTS, TOEFL-ын онооны гэрчилгээ) өргөдлийн (яагаад Монголын Хуульчдын холбоо өөрийг тань хамруулах ёстой талаар болон чуулга уулзалтанд оролцохын ач холбогдлыг тайлбарлан бичих бөгөөд бүртгэлийн дугаарыг дурьдсан байна) хамт Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцааны мэргэжилтэн Х.Дөлгөөнд (утас: 95209241) 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

            Жич: Эцсийн шийдвэрийг ОУХХ гаргана. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.

 

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ
10 цаг 19 мин
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-18 17:14
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-18 17:12
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-18 17:11
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-18 09:27
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ, ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА – ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-04-08 13:32