Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооноос Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах зарлалыг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарласан.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэх хуульчдын материалыг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 09:00 цагаас 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авч судалсаны үндсэн дээр шаардлага хангасан дараах нэр дэвшигчдийг бүртгэлээ.
Жич: Сонгон шалгаруулалтыг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10:00 цагт явуулна гэж зарласан боловч зарим Удирдах зөвлөлийн гишүүдийн шүүх хурал давхцаж байх тул хойшлуулж тухайн өдрийн 14:00 цагт Хуульчдын танхимд хуралдах болсоныг мэдэгдье.