Шүүхийн ерөнхий зөвлөл 2014-2016 онд анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгч болон анхан, давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн нийт 472 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, зохион байгуулжээ. Тус 3 жилийн хугацаанд “Эрх зүйн тохиолдол шийдвэрлэх” шалгалтад ирсэн “ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙ”-н бодлогыг эмхэтгэсэн хураамжийг хэвлэн гаргалаа.
Бодлогын хураамжийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн 701 тоотоос хорин мянган төгрөгөөр худалдан авах боломжтой.
Хаяг: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-11, Засгийн газрын 11 дүгээр байр, 7 дугаар давхар, 701 тоот, Холбоо барих утас: 51-263314.
ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
2017.01.16