Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

          Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 05 дугаар тушаалаар "Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн нэг сул орон тоонд сонгон шалгаруулалт” зарлалаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

I.АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИД НЭР ДЭВШИГЧ:

Анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан дараах болзол, шаардлагыг хангасан байна. Үүнд:

1.Хууль зүйн дээд боловсролтой;

2.Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан /Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан өдрөөс хойш 3 жилийн хугацаанд мэргэжлээрээ ажилласан байх/;

3.Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэн;

4.Ял шийтгүүлж байгаагүй;

5.Шүүгчид нэр дэвших үед гэмт хэрэгт холбогдоогүй буюу сэжигтэн, яллагдагчаар татагдаагүй;

6.Бусдад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй;

7.Шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй;

8.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээтэй;

9.Мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан, шударга ёсыг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдлэх, бусдын нөлөөнд автахгүй, бие даасан шийдвэр гаргах чадвартай;

10.Mонгол хэлний ярианы болон бичгийн соёл, чадвартай;

11.Мэдээллийн технологийн хэрэглээний програмыг ашиглах чадвартай;

12.Шүүгчээр ажиллах тухайн дагнасан шүүхийн салбар эрх зүйн мэдлэг, туршлагатай;

13.Бусдын саналд хүндэтгэлтэй хандаж, шүүмжлэлийг бодитойгоор хүлээн авч, өөрийн байр суурийг ойлгомжтой тайлбарлах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай зан чанартай байх.

    Дээр дурдсан болзол, шаардлагыг хангасан хуульч Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан дор дурдсан баримт  бичгийг бүрдүүлэн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 09 цаг 00 минутаас 02 дугаар сарын 03-ны өдрийн 17 цаг 00 минут хүртэлх хугацаанд www.shuugch-songon.mn хаягт бүртгүүлж, баримтыг бүртгэлийн хэсэгт хавсарган оруулна уу.

    Нэр дэвшигчээр бүртгүүлэхийг хүсэж буй хуульч /нөөцөөс болон шинээр/ "www.shuugch-songon.mn- тус програмд урьд нь бүртгүүлсэн тохиолдолд шинэ и-мэйл хаяг нээж бүртгүүлэхээс гадна бүрдүүлсэн баримт бичгээ цаасан хэлбэрээр бүртгэлийн хугацаанд баталгаат шууданд хийж, /Шүүхийн ерөнхий зөвлөл, Тасганы овоо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс, Зип–15170 тоот хаягаар/ Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албанд ирүүлнэ үү!

ЖИЧ: Баримтыг дутуу бүрдүүлсэн тохиолдолд бүртгэлээс хасах үндэслэл болохыг анхаарна уу! Баримт материалыг бүрдэл тус бүрээр .pdf файл болгон програмд оруулах (жишээ нь: нийгмийн даатгалын дэвтрийг нүүр, бичилт хийгдсэн бүх хуудсуудтай нь нэгтгэж нэг .pdf файл болгох) БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН АЛЬ НЭГ БҮРДЛИЙН ХУУДАС ДУТУУ ОРСОН ТОХИОЛДОЛД БАРИМТЫГ ДУТУУ БҮРДҮҮЛСЭНД ТООЦОХ ТУЛ ОРУУЛСАН ФАЙЛ ТУС БҮРЭЭ БҮРЭН ГҮЙЦЭД ЭСЭХИЙГ ШАЛГАНА УУ.

БҮРДҮҮЛЭХ БАРИМТ МАТЕРИАЛ:

1. Төрийн албан хаагчийн анкет: /Мэдээллийг үнэн зөв оруулж, худал мэдээлэл оруулсан тохиолдолд хүлээх хариуцлагыг анхаарч өөрийн гараар нягт, нямбай, гаргацтай бөглөнө үү. (энд дарж татаж авна уу)/;

2. Өргөдөл: Өргөдөлд дараах мэдээллийг заавал тусган хуудас бүрт гарын үсэг зурж, өөрийн гараар дүрмийн алдаагүй бичсэн байна. Үүнд:

          2.1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хэдэн оны хэддүгээр тушаалаар зарласан аль шүүхийн шүүгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй байгаа тухайгаа;

          2.2. бусдад хугацаа хэтэрсэн өр зээлгүй эсэхээ;

          2.3. шүүгчийн сонгон шалгаруулалтад бүртгэгдсэн тохиолдолд хувь хүний мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нийтэд мэдээлэхийг зөвшөөрч буй эсэхээ;

          2.4.хуульчийн гэрчилгээ авсан огноо, хуульчийн гэрчилгээний дугаараа заавал тусгасан байна.

          Нөөцөөс нэр дэвшигч нь өргөдөлдөө дээрх мэдээлэлээс гадна;

          2.5.Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хэдэн оны хэддүгээр тушаалаар зарласан, аль шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцсон;

          2.6.Шүүхийн мэргэшлийн хорооны нэгдсэн үнэлгээнд авсан оноогоо тусгана.

3. Гурван үеийн намтар: /өөрийн, эцгийн, өвөг эцгийн намтрыг бичиж, хуудас бүрт гарын үсэг зурсан байна. Гурван үеийн намтраа "www.shuugch-songon.mn” цахим хуудсанд оруулахдаа хавсралтын төрлөө "Нэр дэвшигчийн мэдээллийн хүснэгт” гэж сонгож оруулна уу/;

4. Монгол Улсын иргэний үнэмлэхний хуулбар: /нотариатаар гэрчлүүлсэн байх/;

5. Ажил байдлын тодорхойлолт: /эрхэлсэн ажлын байдал, хамт олны доторх нэр хүнд, зан төлөвийн тухай аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны тодорхойлолт. Өмгөөлөгчөөр ажиллаж буй нэр дэвшигч нь Монголын хуульчдын холбооны харъяалагдах хорооноос тодорхойлолт авна/;

6. Цээж зураг: /Хэрвээ Та шүүгч, Ерөнхий шүүгчээр томилогдсон тохиолдолд шүүгчийн үнэмлэх дээр наах тул сүүлийн нэг сарын дотор авахуулсан, албан хувцаслалттай /аливаа дүрэмт хувцастай байж болохгүй/,  3х4 хэмжээтэй, 2 ширхэг зураг байна/;

7. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ: /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд тухайн сургуулийг төгссөн талаар холбогдох байгууллагын тодорхойлолтыг хавсаргах/;

8. Их, дээд сургууль төгссөн диплом: /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд тухайн сургуулийг төгссөн талаар холбогдох байгууллагын тодорхойлолтыг хавсаргах, Гадаад улсын их, дээд сургуулийн дипломыг тухайн улсын Элчин сайдын яамнаас баталгаажуулсан тодорхойлолт авч, орчуулгын хамт ирүүлэх/;

9. Оршин суугаа газрын тодорхойлолт: /ТҮЦ машинаас/;

10. Ам бүлийн тодорхойлолт: /баг, хорооны Засаг даргаас/;

11. Нийгмийн даатгалын дэвтэр болон хөдөлмөр эрхэлснийг нотлох бусад баримт бичиг, тэдгээрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх: /Ажилласан жилийг нийгмийн даатгалын дэвтрийн "Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн бичилтийг үндэслэн тооцно/;

12. Эрүүл мэндийн үзлэгийн маягт /Эрүүл мэндийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан 2014 оны 41/20 тоот албан тушаалын хоёрдугаар хавсралт (Маягтыг энд дарж татаж авна уу)-ын дагуу бөглөнө/, /Шүүгчээр ажиллаж байгаа хуульчид хамаарахгүй/;

13. Эд хөрөнгөө тодорхойлж бичсэн жагсаалт (ХОМ): /Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт (Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг)-ын дагуу бөглөнө (Маягтыг энд дарж татаж авна уу)/, /Шүүгчээр ажиллаж байгаа хуульчид хамаарахгүй/;

14. Заавал уншиж танилцсан байх хууль, тогтоомжын жагсаалт

·         Монгол улсын үндсэн хууль http://www.legalinfo.mn/law/details/367

·         Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль http://www.legalinfo.mn/law/details/8660?lawid=8660

·         Шүүгчийн мэргэшлийн хорооны дүрэм

http://www.judcouncil.mn/yrzar/300--.html

·         Шүүгчийн сонгон шалгаруулалтын журам http://www.legalinfo.mn/annex/details/6644?lawid=10900

·         Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалт явуулах журам http://www.judcouncil.mn/songonjuram.html

 

Тодруулах мэдээллийг ажлын өдрүүдэд 08:30-12:30, 13:30-17:30 цагийн хооронд 7000-8022 утсанд холбогдож авна уу.

 

  

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

2017.01.12

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
2024-11-20 10:39
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2024-11-19 10:49
ӨМГӨӨЛӨГЧ ЦЭДЭНГИЙН ДЭЛГЭРНЯМД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-11-19 09:55
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хуралд Иргэний эрх зүйн хороо тэргүүн Г.Даваадорж оролцлоо
2024-11-18 11:06
“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-15 15:49
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-11-14 15:57
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2024-11-13 12:39
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2024-11-13 09:55
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-11-11 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-08 11:54
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2024-11-08 11:19
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2024-11-07 14:34
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 12:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
2024-11-05 16:02
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-11-05 11:02
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛЛЫН НАМРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-10-30 16:49
“WHY MEDIATION? ” АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА" СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2024-10-30 16:34
"ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТ БА ЦАХИМ ХАВТАСТ ХЭРЭГ"
2024-10-30 11:24