Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч, доктор Б.Гүнбилэгийн заасан “Үндсэн хуулийн эрх зүй” сэдэвт видео хичээлийг Хуульчдын холбооны www.mglbar.mn цахим хуудсын “видео хичээл” буланд байршууллаа. Хуульч та видео хичээлийг үзэж, Хуульчийн үргэлжилсэн сургалтын 0.5 багц цаг тооцуулах боломжтой юм.
Дашрамд дурдахад, Хуульчдын холбооноос 2017 онд хуульчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн видео хичээлүүдийг бэлэн болгохоор ажиллаж байна.