Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ХУУЛЬЧИЙН ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН ЭРХ ЗҮЙЧДИЙН ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ ӨРГӨДЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

    Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд Хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцэж, батламж авсан иргэн батламж авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор гишүүнээр элсэх тухай өргөдлөө Хуульчдын холбоонд гаргахаар заасан. Энэ дагуу Хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн эрх зүйчдийн өргөдлийг Хуульчдын холбооны 5 давхар 503 тоотод бүртгэл хариуцсан мэргэжилтнүүд хүлээн авч байна.  

    Өргөдөлд дор дурдсан баримт бичгийг хавсаргана:

  • Гишүүнээр элсэх өргөдөл /өргөдлийн маягт татах/
  • Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэх анкет /татах/
  • Хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн батламж /эх хувиараа/
  • Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүйг нотолсон эрүүл мэндийн тодорхойлолт /Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн магадлагаа, аймгийн Эрүүл мэндийн нэгдлийн Сэтгэц, наркологийн кабинетын магадлагаа/
  • Гишүүнээр элсэх хураамж төлсөн баримт /Хураамж-150.000 (нэг зуун тавин мянга) төгрөг/-ийг тус холбооны Худалдаа хөгжлийн банкны 499 218 869 тоот дансанд тушаана/ 

    Хуульчдын холбооны бүртгэлийн асуудал хариуцсан ажилтан өргөдөлд хавсаргасан баримт бичгийн үнэн зөв байдлыг шалгаж, Тамгын газар хуульчид тавигдах зан байдал, ял шийтгэгдэж байсан эсэх болон эрүүл мэндийн шаардлагыг хангаж буй эсэхийг судлан үзсний үндсэн дээр гишүүнээр элсүүлэх эсэх асуудлыг Ерөнхийлөгчид танилцуулна.

    Хуульчдын холбооны гишүүнээр элсүүлэх тухай Тамгын газрын танилцуулгыг хянан үзсэний үндсэн дээр Ерөнхийлөгч өргөдөл гаргагчийг Хуульчдын холбооны гишүүнээр элсүүлэх болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргаж, гэрчилгээ олгосноор иргэн та Хуульчдын холбооны гишүүн болно.

    Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох шийдвэр, гэрчилгээг үндэслэн хуульчийг Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэх ажиллагааг бүртгэлийн асуудал хариуцсан ажилтан хийнэ. Хуульчийг нэгдсэн бүртгэлд бүртгэснээс хойш ажлын 5 өдрийн дотор бүртгэлийн асуудал хариуцсан ажилтан тухайн гишүүн, хуульчид энэ тухай мэдэгдэнэ.

Холбоо барих утас:70116008

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ
8 цаг 23 мин
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-18 17:14
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-18 17:12
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-18 17:11
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-18 09:27
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ, ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА – ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-04-08 13:32