Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тушаалаар 29 хуульчийн гишүүнчлэлийн эрх болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болголоо.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 болон Монголын Хуульчдын холбооны дүрэмд зааснаар тус холбооны гишүүн, хуульчид нь сар бүр гишүүний татварыг тогтмол төлөх нийтлэг үүргийг хүлээдэг бөгөөд эдгээр хуульч нь 3 болон түүнээс дээш сараар татвараа төлөөгүй болно.
Цаашид гурван сараас дээш хугацаанд татвараа төлөөгүй гишүүдийн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох, хуульчдын нэгдсэн бүртгэлээс хасах шийдвэр гаргах ажлыг Хуульчдын холбооноос зохион байгуулан ажиллаж байна. Иймд гишүүний үүргийн зөрчилтэй хуульчид 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор зөрчлөө арилгахыг анхааруулж байна.