Хүний эрхийн Олон Улсын өдрийг “Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж буйтай холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбоо, Нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төв хамтран Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний асуудлаар иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг гурван өдрийн турш зохион байгуулж байна.
Өдөрлөгийн нээлт өнөөдөр Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийн “Дүнжингарав” салбарт болсон бөгөөд нээлтэд Хуульчдын холбооны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Оюунчимэг, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг, Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийн дарга О.Мөнх-Оргил болон иргэдэд зөвлөгөө өгөх өмгөөлөгчид оролцсон юм.
Тус өдөрлөг нь маргааш Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийн “Мишээл” салбарт /Мишээл экспо/ салбарт, 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр “Драгон” салбарт 08:30-17:30 цагийн хооронд тус тус үргэлжлэх тул иргэд та бүхэн өөрт хамгийн ойр байрлах салбарт хүрэлцэн ирж хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авна уу..