Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Хуулийн төв байгууллагуудын "Спортын их наадам"-д Хуульчдын холбооны баг тамирчид гуравдугаар байр эзэллээ

    Хуулийн төв байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, тэдгээрийн дунд нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, шилдэг баг, тамирчдыг тодруулах зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг "Хуулийн төв байгууллагуудын дундах спортын их наадам" энэ жил "Монгол Улсад хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой"-н нэрэмжит болон зохион байгуулагдлаа.

    Тэмцээн 2016 оны 11-р сарын 11-20-ны өдрүүдэд болж Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль зүй, Дотоод хэргийн яам, Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн гэсэн 7 байгууллагын баг тамирчид шатар, ширээний теннис, биллъярд, сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Тэмцээний дүн гарахад:

ШАТАР

1-р байр - Монголын Өмгөөлөгчдийн Холбоо - М.Мөнгөнхүү, Х.Цогтсайхан, Т.Сайнбаяр хуульч, өмгөөлөгчид

2-р байр - Улсын Ерөнхий прокурорын газар - Ц.Мөнхбат УЕПГ-ын ЯЭАХТХ дарга, Т.Баярсайхан УЕПГ-ын Хяналтын прокурор, Доржсүрэн БЗД-ын прокурорын газрын ажилтан

3-р байр - Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр - н.Оргил, н.Чилхаажав, н.Тамир /ажилтнууд/

ТЕННИС

Эрэгтэйганцаарчилсан төрөл

1-р байр - Монголын Өмгөөлөгчдийн Холбоо - М.Машбат /хуульч, өмгөөлөгч/

2-р байр - Улсын Ерөнхий прокурорын газар - Б.Батсүх /УЕПГ-ын туслах ажилтан/

3-р байр - Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр - Ж.Дашдорж /ажилтан/

Эмэгтэй ганцаарчилсан төрөл

1-р байр - Монголын Өмгөөлөгчдийн Холбоо - П.Сарантуяа /хуульч, өмгөөлөгч/

2-р байр - Улсын Ерөнхий прокурорын газар - С.Минжин /БЗД-ын прокурорын газрын ажилтан/

3-р байр - Монголын Хуульчдын холбоо - С.Энхцэцэг /ажилтан/

Холимог хосын төрөл

1-р байр - Монголын Өмгөөлөгчдийн Холбоо - М.Машбат, П.Сарантуяа /хуульч, өмгөөлөгч/

2-р байр - Улсын Ерөнхий прокурорын газар - Д.Дамдинсүрэн, БЗД-ийн прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга, С.Минжин /ажилтан/

3-р байр - Монголын Хуульчдын холбоо - н.Баасанжав, С.Энхцэцэг

БИЛЛЬЯРД

Билльяард эрэгтэй ганцаарчилсан

1-р байр - Монголын Хуульчдын холбоо - Г.Өлзийсайхан /хуульч/

2-р байр - Улсын Ерөнхий прокурорын газар - Ү.Содномцог /Хан-Уул дүүргийн прокурор/

3-р байр - Монголын өмгөөлөгчдийн холбоо - Э.Ганхөлөг /өмгөөлөгч/

Билльяард эмэгтэй ганцаарчилсан

1-р байр - Монголын өмгөөлөгчдийн холбоо - П.Рэнцэнхорол /өмгөөлөгч/

2-р байр - Шүүхийн Ерөнхий зөвлөл - К.Солонго /ажилтан/

3-р байр - Монголын Хуульчдын холбоо - Ц.Анхтуяа /ажилтан/

Билльяард хосын төрөл

1-р байр - Улсын Ерөнхий прокурорын газар - О.Машбат /УЕПГ хяналтын прокурор/, Э.Анударь /туслах ажилтан/

2-р байр - Хуульчдын холбоо - Г.Өлзийсайхан /хуульч/, Ц.Анхтуяа /ажилтан/

3-р байр - Шүүхийн Ерөнхий зөвлөл - Д.Болор, К.Солонго /ажилтан/

ГАР БӨМБӨГ

1-р байр - Улсын Ерөнхий прокурорын газар

2-р байр - Шүүхийн Ерөнхий зөвлөл

3-р байр - Монголын өмгөөлөгчдийн холбоо

САГСАН БӨМБӨГ

Эмэгтэй

1-р байр - Шүүхийн Ерөнхий зөвлөл

2-р байр - Улсын Ерөнхий прокурорын газар

3-р байр – Монголын өмгөөлөгчдийн холбоо

Эрэгтэй

1-р байр - Монголын өмгөөлөгчдийн холбоо

2-р байр - Улсын Ерөнхий прокурорын газар

3-р байр – Хууль зүй дотоод хэргийн яамны баг тамирчид тус тус амжилттай оролцсон бол нийлбэр дүн гарахад ижил оноогоор 1-р байрын шагнал хүртэх болзлыг Улсын Ерөнхий прокурорын газар, Монголын өмгөөлөгчдийн холбоо нар хангасан ч тоглолтын туршид авсан алтан медалын тоогоор Монголын өмгөөлөгчдийн холбоо илүү байгааг зохион байгуулагчдын зүгээс харгалзан үзэж ТЭРГҮҮН БАЙР-ын шагнал "ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ыг Монголын өмгөөлөгчдийн холбоонд өгч 2-р байранд Улсын Ерөнхий прокурорын газар 3-р байранд Монголын Хуульчдын холбооны баг тамирчид шалгарлаа.

   Ирэх 2017 оны тэмцээнийг Хууль зүй дотоод хэргийн яам зохион байгуулах бөгөөд Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай, Хууль зүй дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгаланд спортын их наадмын билэгдэл болох тугийг хүндэтгэлтэйгээр гардуулан өгсөн юм.

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
2024-11-20 10:39
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2024-11-19 10:49
ӨМГӨӨЛӨГЧ ЦЭДЭНГИЙН ДЭЛГЭРНЯМД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-11-19 09:55
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хуралд Иргэний эрх зүйн хороо тэргүүн Г.Даваадорж оролцлоо
2024-11-18 11:06
“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-15 15:49
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-11-14 15:57
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2024-11-13 12:39
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2024-11-13 09:55
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-11-11 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-08 11:54
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2024-11-08 11:19
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2024-11-07 14:34
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 12:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
2024-11-05 16:02
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-11-05 11:02
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛЛЫН НАМРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-10-30 16:49
“WHY MEDIATION? ” АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА" СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2024-10-30 16:34
"ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТ БА ЦАХИМ ХАВТАСТ ХЭРЭГ"
2024-10-30 11:24