Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хорооноос ахлах ангийн сурагч, оюутнуудад эрх зүйн боловсрол олгох зорилготой “ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” сэдэвт хичээлийн хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч О.Чулуунцэцэг 2016.11.09-ний өдөр Батлан хамгаалахын их сургуулийн сонсогчдод гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар хичээл заалаа. Хичээлд 382 сонсогч хамрагдсан .
Тус хөтөлбөрт хамрагдсан их, дээд сургуулиудын захиргааны зүгээс энэхүү хичээлийг талархан хүлээж авсан бөгөөд цаашид зөвхөн нэгдүгээр курсын оюутнууд төдийгүй бусад курсын оюутнуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хичээл заах хэрэгцээ шаардлага байгааг уламжилж байлаа.