Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хорооноос ахлах ангийн сурагч, оюутнуудад эрх зүйн боловсрол олгох зорилготой “ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” сэдэвт хичээлийн хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч О.Чулуунцэцэг өнөөдөр (2016.11.07) Соёл, урлагийн их сургуулийн нэгдүгээр курсын оюутнуудад гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар хичээл заалаа. Хичээлд 100 гаруй оюутан хамрагдсан юм.
Одоогоор тус хөтөлбөрт Техник, технологийн дээд сургууль, Үндэсний техникийн их сургууль, Монголын үндэсний их сургуулийн оюутнууд хамрагдаад байна.