Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг өнгөрсөн 9 дүгээр сард ОХУ-ын Буриад Улсын Их Сургуулийн төлөөлөгчидтэй уулзаж хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Хамтын ажиллагааны хүрээнд тус улсын эрх зүйн салбарын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд манай улсын хуульчид өгүүллээ нийтлүүлэх боломжтой боллоо.
Иймд хуульчид та бүхнийг дараах сэтгүүлүүдэд өгүүллээ нийтлүүлэхийг урьж байна. Үүнд:
1. ОХУ-ын Нийгмийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн академиас эхрлэн гаргадаг Москвагийн сэтгүүл (Московский журнал Академии труда и социальных отношений)
Эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээж авах сүүлийн хугацаа: 2016.11.14-ний өдрийн 14:00 цаг хүртэл
2. ОХУ-ын Хууль Сахиулахын Их Сургуулийн Санкт-Петербург дахь салбар сургуулиас эрхлэн гаргадаг сэтгүүл (Северо-Западный филиал ФГБОУВПО "Российская академия правосудия")
Эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээж авах сүүлийн хугацаа: 2016.10.28-ны өдрийн 14:00 цаг хүртэл
Өгүүлэлд тавигдах шаардлагатай ЭНД дарж танилцана уу.
Жич: Шаардлага хангаагүй өгүүллийг нийтлэх боломжгүй тул хуульчид та бүхэн шаардлагатай нарийн танилцаж, шаардлага хангасан, орос хэл дээр бичигдсэн бүтээл ирүүлэхийг хүсье.
Холбоо барих: Монголын Хуульчдын холбооны гадаад харилцааны мэргэжилтэн Х.Дөлгөөн (Утас: 95209241, и-мэйл хаяг:dulguun.nub@gmail.com)