Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хорооноос ахлах ангийн сурагч, оюутнуудад эрх зүйн боловсрол олгох зорилготой “ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” сэдэвт хичээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд 2016 оны аравдугаар сарын 27-ны өдөр Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Л.Ононбаяр, өмгөөлөгч Ц.Итгэл, хуульч Л.Галбаатар нар Техник технологийн дээд сургуулийн мэргэжлийн боловсролын салбар, дээд боловсролын салбар, технологийн ахлах сургуулийн оюутан, сурагчдад Эрүүгийн хуулийн тодорхой төрлийн гэмт хэргүүдийн талаар (126, 145, 147, 181) хичээл зааж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.