Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
“МОНГОЛ УЛСЫН ХУВИЙН ЭРХ ЗҮЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ: ИРГЭНИЙ БОЛОН ХУДАЛДААНЫ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ОЛОН УЛСЫН ЖИШИГ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СИМПОЗИУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    МУИС-ийн Хууль зүйн сургуулиас санаачлан Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын Хуульчдын холбоо, Ханнс-Зайделийн сантай хамтран “Монгол Улсын хувийн эрх зүйн тулгамдсан асуудал: Иргэний болон худалдааны хууль тогтоомжийн олон улсын жишиг” сэдэвт олон улсын симпозиумыг 2016 оны 10-р сарын 21-нд Төрийн ордонд зохион байгууллаа.

    Уг симпозиумын хүрээнд Монгол Улсын Иргэний хуультай холбогдсон эдийн засаг, бизнесийн хүрээний эрх зүйн зохицуулалтын тулгамдаж буй асуудлыг хувийн эрх зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд хөндөж, худалдааны төрөлжсөн хуулийн талаар хэлэлцэв.

    Тус олон улсын симпозиум нь “Эдийн засгийн эрх зүйн зохицуулалт: Хувийн эрх зүйн онол ба кодификаци” сэдвээр үндсэн хуралдаан, “Иргэний эрх зүйн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, “Худалдааны эрх зүй, цаашдын чиг хандлага”, “Гадаад орнуудын иргэний болон хувийн эрх зүйн зохицуулалт” сэдвүүдээр салбар хуралдаан хийсэн ба Япон, ХБНГУ, БНСУ-ын төлөөлөгчид урилгаар оролцож өөрийн улсын иргэний болон худалдааны хууль тогтоомжийн онцлог, хувийн эрх зүйн хууль тогтоомжийн уялдаа холбоо, тулгарч буй бэрхшээлийн талаар санал бодлоо солилцон, тодорхой саналуудыг дэвшүүллээ. Тухайлбал, Япон Улсын Нагояагийн их сургуулийн профессор эмиритус Като Масанобу “Кодификаци болон дахин кодификацийн эрин үе”, ХБНГУ-ын Байротын их сургуулийн Иргэний эрх зүй, эрх зүйн түүхийн тэнхимийн эрхлэгч, профессор, доктор Бернд Канновски “ХБНГУ дахь Иргэний болон Худалдааны эрх зүйн хоорондын хамаарлын талаар”, Япон Улсын Цүкүбагийн их сургуулийн Төгсөлтийн дараах сургуулийн захирал, профессор, доктор Токүмото Минору “Япон Улс дахь худалдааны эрх зүйн төлөвшилт”, БНСУ-ын Күүкминий их сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор Ким Дон Хүн “Солонгосын хувийн эрх зүй дэх Иргэний ба Худалдааны суурь үзэл баримтлалын харилцан зохицол ба зөрчилдөөн” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв. Мөн дотоодын эрдэмтэн багш, профессорууд илтгэл толилуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

    Тус симпозиумоос хувийн эрх зүйн салбарын хууль тогтоомжид нэг бүрчлэн мониторинг хийж, шинэтгэлийг нэн даруй эхлүүлэх, энэ хүрээнд Иргэний хуулийг боловсронгуй болгох боломжийг судлах, Худалдааны буюу арилжааны төрөлжсөн хуулийг бий болгох зэрэг зөвлөмж гаргалаа.


 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ
4 цаг 12 мин
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-18 17:14
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-18 17:12
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-18 17:11
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-18 09:27
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ, ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА – ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-04-08 13:32