Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Өмгөөлөгчийн туслахыг бүртгэж байна

    Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2016.08.27-ны өдрийн хурлын 18 дугаар тогтоолоор “ӨМГӨӨЛӨГЧИЙН ТУСЛАХЫГ БҮРТГЭХ ЖУРАМ”, “ӨМГӨӨЛӨГЧИЙН ТУСЛАХЫН АЖЛЫН БАЙРНЫ ЗАГВАР ТОДОРХОЙЛОЛТ”-ыг тус тус баталсан билээ.

    Өмгөөлөгчийн туслахыг бүртгэх журамд заасны дагуу хуульчийн мэргэжлийн боловсрол эзэмшсэн, өмгөөлөгчийн туслахын сургалтад хамрагдсан иргэн нь өмгөөлөгчийн туслахаар бүртгүүлэх хүсэлтээ Монголын Хуульчдын холбооны Тамгын газарт гаргах бөгөөд ийнхүү бүртгүүлснээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасан өмгөөлөгчийн туслахаар ажилласан мэргэжлийн дадлагын хугацааг тооцуулах боломжтой юм.

    Өмгөөлөгчийн туслахаар бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ:

  • өмгөөлөгчийн туслахын анкет /татаж авах/;
  • туслахаар ажиллуулж байгаа өмгөөлөгчийн тодорхойлолт;
  • иргэний үнэмлэхний хуулбар;       
  • эрх зүйч мэргэжлээр төгссөн бакалаврын дипломын хуулбар;
  • нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
  • өмгөөлөгчийн туслахын сургалтад хамрагдсаныг нотлох баримтын хуулбар;
  • 4х6 хэмжээтэй цээж зураг /2 хувь/
  • бүртгэлийн хураамж /10000 (арван мянга) төгрөг/ төлсөн баримт.

    Харин Монголын Өмгөөлөгчдийн холбооны Өмгөөлөгчийн туслах ажилтны бүртгэлд бүртгүүлсэн иргэний хувьд 2016.09.01-2016.11.01-ний өдрийн хооронд өмгөөлөгчийн туслахаар бүртгүүлэх хүсэлтээ Монголын Өмгөөлөгчдийн холбооноос олгосон холбогдох тодорхойлолтын хамт Монголын Хуульчдын холбооны Тамгын газарт гаргах боломжтой. Ингэснээр тус хугацаанд бүртгүүлэх хүсэлтээ гаргасан иргэний өмгөөлөгчийн туслахаар ажилласан хугацааг Монголын Өмгөөлөгчдийн холбооны Өмгөөлөгчийн туслах ажилтны бүртгэлд бүртгүүлсэн хугацаанаас үргэлжүүлэн тооцох юм.

 

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО

ТАМГЫН ГАЗАР

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ
3 цаг 51 мин
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-18 17:14
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-18 17:12
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-18 17:11
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-18 09:27
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ, ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА – ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-04-08 13:32