МУИС-ийн Хууль зүйн сургуулиас санаачлан Улсын Их Хурлын Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын Хуульчдын холбоо, Ханнс Зайделийн сантай хамтран “Монгол Улсын хувийн эрх зүйн тулгамдсан асуудал: Иргэний болон худалдааны хууль тогтоомжийн олон улсын жишиг” сэдэвт олон улсын хурлыг 2016 оны 10 дугаар сарын 21-нд Төрийн ордонд зохион байгуулна.