Хуульчийн үргэлжилсэн сургалтад видео сургалтын хөтөлбөр нэвтрүүлэх ажлыг эхлүүлж, холбооны цахим хуудасны "Сургалт" цэсэнд видео хичээлүүдийг байршуулж байна. Хуульч та видео сургалтыг сонгосноор өөрийн цаг заваа хэмнэхийн зэрэгцээ, хүссэн үедээ хаанаас ч Хуульчдын холбооны цахим хуудаст нэвтрэн видео хичээл үзэж үргэлжилсэн сургалтын багц цагаа тооцуулах боломж нээгдэж буй юм.