Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хороо, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын тэнхим хамтран 2016 оны 10 дугаар сарын 6-нд “Иргэддээ туслъя” хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгууллаа. Иргэдэд иргэн, захиргаа, эрүүгийн эрх зүйн чиглэлээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хууль эрх зүйн туслалцаа үзүүлсэн бөгөөд өдөрлөгт 100 гаруй иргэн оролцож үнэ төлбөргүй зөвлөгөө авлаа. Өдөрлөгийн үеэр Иргэний эрх зүйн хорооны зүгээс иргэдэд зориулан хөдөлмөрийн эрх зүй, эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр гарын авлага, брошурыг бэлтгэж тараасан. Энэхүү арга хэмжээг иргэдийн зүгээс талархан хүлээж авахын зэрэгцээ цаашид тогтмол зохион байгуулж байхыг хүсэж байсан юм.