Монголын Хуульчдын холбоо нь “Ханбүргэдэй” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд Хуульчдын холбооны гишүүн бүх хуульч “Ханбүргэдэй” их дэлгүүрийн 10 хувийн хөнгөлөлтийн картыг авах боломж нээгдэж байна.
Хуульч та 10 хувийн хөнгөлөлтийн картыг авахын тулд тус дэлгүүрт өөрийн иргэний үнэмлэхтэйгээ очиж анкет бөглөн картын хураамжийг төлснөөр ажлын 3-5 хоногийн дотор таны карт хэвлэгдэж бэлэн болно. Та картаа хүлээж авснаар “Ханбүргэдэй” их дэлгүүр болон “Сөүл бизнес төв”, “Бага тойруу” салбаруудаар үйлчлүүлэх бүртээ 10 хувийн хөнгөлөлт эдлэх юм.
Мөн хуульчид дараах газруудаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой. Дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.