Монголын Хуульчдын холбоо нь Азийн Хуульчдын холбоодын Ерөнхийлөгчдийн дээд хэмжээний чуулга уулзалт (POLA)–д 2014 онд гишүүнээр элссэн бөгөөд ээлжит 27 дахь удаагийн чуулга уулзалтыг 2016 оны 7 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан. Тус чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулсны үр дүн эхнээсээ гарсаар байгаа билээ.
Тодруулбал, чуулга уулзалтад оролцсон Австрали Улсын Хууль зүйн зөвлөл (Law Council of Australia)-ийн Ерөнхийлөгч ноён Стюарт Кларк нь Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэгтэй уулзаж, Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэргэд тус улсын их дээд сургуульд суралцаж төгссөн хуульч, эрх зүйчдийн гишүүнчлэл бүхий сайн дурын клуб байгуулан хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Иймд Монголын Хуульчдын холбооноос Австралид их дээд сургууль төгссөн хуульч, эрх зүйчдийг бүртгэж байна. Бүртгүүлэхдээ дараах мэдээллээ ирүүлнэ үү. Үүнд:
Материалыг 2016.10.07-ныг хүртэл хүлээн авна.
Холбоо барих:
Dulguun.nub@gmail.com, 9520-9241 (мэргэжилтэн Х.Дөлгөөн)
Odkhuu.odonchimeg@gmail.com, 9900-2435 (мэргэжилтэн О.Одончимэг)