Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Хуульчдын холбооны ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллалаа

    Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Сургалтын хорооны гишүүн Ц.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг сурталчлах, 2016 оны үргэлжилсэн сургалтыг зохион байгуулах, тухайн орон нутгийн салбар зохицуулагчийг томилох зорилгоор 2016 оны есдүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллалаа.

    Ажлын хэсгийн үйл ажиллагааны хөтөлбөрт заагдсаны дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг “Хөдөлмөрийн хуулийн хэрэглээ анхаарах асуудал”, “Худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн зохицуулалт”, ХСИС-ийн Эрх зүйн онолын тэнхэмийн ахлах багш, доктор Н.Мөнхзул “Захиргааны ерөнхий хууль”, УЕПГ-ын хяналтын прокурор Б.Өнөрмаа “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”, “Авилга, албан тушаалын эсрэг гэмт хэрэг” сэдвээр сургалт зохион байгууллаа. Тус сургалтад Өвөрхангай аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэн явуулж буй 35 хуульч хамрагдсан.

    Энэ үеэр Ажлын хэсгийн ахлагч Ц.Батболд хуульчдын ажиллах орчин нөхцөлтэй танилцаж, орон нутгийн хуулийн болон төрийн захиргааны байгууллагын удирдлагуудтай уулзаж санал солилцсон. Мөн Хуульчдын холбооны энгэрийн тэмдэг болон Холбооноос гаргасан шинэ хуулиудын эмхтгэл, гарын авлагыг хуульчдад үнэ төлбөргүй олголоо.

            Ажлын хэсэг Хуульчдын холбооны Өвөрхангай аймаг дахь салбарын зохицуулагчийг сонгох сонгуулийг зохион байгуулсан бөгөөд тухайн аймагт мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй хуульчдын дунд нууц санал хураалт явуулсны дүнд Өвөрхангай аймаг дахь салбарын зохицуулагчаар өмгөөлөгч Батцэрэнгийн Батсайхан сонгогдлоо.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ
46 мин
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-18 17:14
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-18 17:12
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-18 17:11
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-18 09:27
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ, ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА – ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-04-08 13:32