Монголын Хуульчдын холбоо үүсгэн байгуулагдсаны 3 жилийн ой, Өмгөөлөгчийн мэргэшлийн баярын өдрийг тохиолдуулан Хуульчдын холбооны ерөнхийлөгчийн тушаалаар Холбооны зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Готовын Оюунцэцэг, Дэлэгийн Түвшинтамир, Лувсандоржийн Мөнхтөр, Жүгдэрнамжилын Батзоригт, Базаррагчаагийн Бүрнээ, Баасанжавын Мөнхбат, Бат-Очирын Эрдэнэцогт, Хуульчдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хорооны тэргүүн Жамсрангийн Ариунаа нарыг Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа. Эдгээр эрхэмүүд нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Холбооны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар байгаа билээ.