Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Өмгөөлөгчдийн хорооны бүх гишүүдийн хурлын тов мэдэгдэх, Хорооны Удирдах Зөвлөл болон Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн анкет, бусад материалыг хүлээн авах тухай

    Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны Удирдах зөвлөлийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хурлын  3 дугаар тогтоолоор  Хорооны бүх гишүүдийн   хурлыг зарлан хуралдуулахаар товлосныг албан ёсоор зарлаж байна.

Бүх гишүүдийн хурлаар хэлэлцэх асуудал:

  1. Өмгөөлөгчдийн хорооны Удирдах зөвлөлийн 2014-2016 онуудад хийсэн ажлын тайланг хэлэлцэх тухай
  2. Өмгөөлөгчдийн хорооны Удирдах Зөвлөлийн гишүүнийг сонгох тухай
  3. Өмгөөлөгчдийн хорооноос Холбооны Зөвлөлд төлөөлөх гишүүнийг сонгох тухай
  4.  “Өмгөөлөгчийн эрх зүйн байдлын тухай” сэдвээр хэлэлцүүлэг явуулах

    Иймд тус Хорооны бүх гишүүдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон өмгөөлөгч та бүхнийг 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 08:30 цагт Улаанбаатар Төмөр Замын Чуулгын танхимд хүрэлцэн ирж хуралдаа идэвхтэй оролцохыг хүсье.

Жич: Хорооны Удирдах Зөвлөлийн гишүүн болон Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдэд  тавигдах шаардлага:

Монголын Хуульчдын холбооны гишүүний үүргийн ямар нэг зөрчилгүй байна. Үүнд:

  • Гишүүний татварын өргүй байх;
  • Хуульчийн үргэлжилсэн сургалтын 2015 оны багц цагийг хангасан байх;
  • Өмгөөлөгчийн хариуцлагын даатгалд хамрагдсан байх;
  • Сүүлийн 3 жил мэргэжлийн болон ёс зүйн хариуцлага хүлээгээгүй байх.

Нэр дэвшигчдийн материалыг хүлээн авах тухай

            Дээрх шаардлагын хангасан  Өмгөөлөгчдийн хорооны Удирдах Зөвлөлийн гишүүн болон Хороог Холбооны Зөвлөлд төлөөлөх Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид нь Өмгөөлөгчдийн хорооны Удирдах Зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хурлын 7 дугаар  тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан маягтын дагуу бөглөсөн анкет болон холбогдох мэдээллийг /Өмгөөлөгчийн хариуцлагын даатгалын гэрээний хуулбар/-ийн хамт хавсарган, тус хорооны мэргэжилтэн Б.Нямхоролд 2016 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 09.00 цагаас эхлэн 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 18 цагийн хооронд ирүүлнэ үү.

Жич: Хорооны Удирдах Зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх анкетыг ЭНД-ээс, Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн анкетыг ЭНД-ээс татаж авна уу.

Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны Удирдах Зөвлөл

                                   2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-18 17:14
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-18 17:12
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-18 17:11
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-18 09:27
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ, ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА – ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-04-08 13:32
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-04-07 09:57