Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын даргын 2016 оны есдүгээр сарын 08-ны өдрийн А/48 тушаалаар зуны улирал дууссантай холбогдуулан Хуульчдын холбооны Тамгын газрын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, ажлын эхлэх цагийг 09:00, дуусах цагийг 18:00 цаг болголоо. Энэхүү тушаалыг 2016 оны есдүгээр сарын 12 буюу ирэх даваа гаригаас мөрдөж эхлэх бөгөөд хуульчид та бүхэн дээр дурдсан цагийн хуваарийн дагуу үйлчлүүлнэ үү.