Австрали Улсын Засгийн газраас “Хил хязгааргүй Австрали” боловсролын үзэсгэлэнг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Үзэсгэлэнгийн үеэр Австралийн боловсролын тогтолцоог танилцуулахаас гадна тус улсын нэр хүндтэй их дээд сургуульд оюутан элсүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлдгээрээ ач холбогдолтой арга хэмжээ болдог байна. Тиймээс хуульч, эрх зүйчид та бүхнийг тус боловсролын үзэсгэлэн яармагт хүрэлцэн очихыг уриалж байна.
Хэзээ: 2016.09.17-нд 12:00-17:00 цагийн хооронд
Хаана: “Шангри-Ла” зочид буудал
Тус үзэсгэлэнд оролцох сургуулиудын жагсаалт болон бусад холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар орж авна уу.