Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Шүүгч эмэгтэйчүүдийн холбооноос мэдэгдэл гаргажээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Танаа

 

    “Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ нь нийт гишүүн-шүүгч эмэгтэйчүүдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс дараах мэдэгдлийг гаргаж байна.

    Монгол Улсын Засгийн газраас "Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн барьсан төсөлд "шүүгчдийн цалингийн санг 3,2 тэрбум төгрөгөөр бууруулахаар тусгаж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 “Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна” гэсэн заалт, “Бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101 дүгээр хүчингүй болгох хуулийн төслийг зэрэгцүүлэн өргөн барьжээ.

    Уг хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь заалтад харшилж байхын зэрэгцээ Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т "Энэ хууль болон бусад хуулиар тогтоосон шүүгчийн эрх зүй, эдийн засаг, нийгмийн хамгаалалт зэрэг хараат бус, халдашгүй байдлын баталгааг ямар нэг хэлбэрээр дордуулсан хууль тогтоомж, захиргааны акт гаргахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн, шүүхийн болон шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх үр дагавар үүсгэх нөхцлийг бүрдүүлж байна.

    Шүүгчийн хараат бус байдлыг баталгаажуулах нэг суурь нөхцөл бол шүүгчийн эдийн засгийн хараат бус байдлыг хангах явдал юм.

    Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчиннаймдугаар зүйлийн 3-т “Шүүх улсын төсвөөс санхүүжинэ. Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана” гэж зааснаар шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүгчийн эдийн засгийн бие даасан, хараат бус байдлыг төр бүрэн хариуцаж, хүрэлцээтэй хангалттай цалин хангамж олгох замаар шүүхийн бие даасан болон шүүгчийн хараат бус байдлыг хангах үүрэгтэй.

    Шүүгч бидний эрхэлж байгаа ажлын ачаалал өндөр, бусад үйл ажиллагаа эрхлэх эрх хуулиар хязгаарлагддаг тул амьдралын бүх хэрэгцээгээ зөвхөн албан тушаалын цалингаараа хангаж байдаг.

    Улсын Их Хурал хууль тогтоохдоо Үндсэн хуулийг ягштал баримтлах нь эрх зүйт төрийн эрхэм шинж тул Улсын Их Хурлын Эрхэм гишүүд Та бүхнийг хууль зүйн болон ёс зүйн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, энэхүү Үндсэн хууль дээдлэх үзлийг баримтлан төрийн бодлогын түвшинд зохих шийдвэр гарган, Монгол Улсын Үндсэн Хуулийн заалтад харшилсан, Монгол Улсын Шүүхийн тухай болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан хуулийн төслийг батлахгүй гэдэгт гүнээ итгэж байна.

 

                      МОНГОЛЫН ШҮҮГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-18 17:14
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-18 17:12
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-18 17:11
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-18 09:27
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ, ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА – ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-04-08 13:32
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-04-07 09:57