Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААНЫ МЭДЭЭЛЭЛ

    Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн ээлжит бус хуралдаан 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 17.00 цагт, хорооны Тэргүүн Ц.Оч, гишүүд Б.Батцэрэн, Т.Өсөхбаяр, Г.Даваадорж, Ц,Өрнөндэлгэр, Э.Зоригтбаатар, Д.Дэлгэрцэцэг, С.Өмирбек (Баян-Өлгий аймгаас цахим сүлжээгээр оролцов) нарын бүрэлдэхүүнтэйгээр эхлэв.

 

    Тус хурлаар Монгол Улсын 2016 оны төсөвт тодотгол хийх хүрээнд Монгол Улсын Засгийн газраас төрийн албаны зардлыг хэмнэх зорилгоор шүүгчдийн цалинг бууруулж, шүүгчийн албан тушаалын цалинг тогтоосон Монгол Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101 дүгээр тогтоолыг хүчингүй болгох, улмаар шүүгчийн эдийн засгийн баталгааг зохицуулсан холбогдох хуулийн заалтыг хүчингүй болгох, өөрчлөх буюу шүүгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль тогтоомжийн төслийг (эх сурвалж: http://www.parliament.mn/laws/projects/913) УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.

 

    Энэ талаарх мэдээллийг хорооны Тэргүүн Ц.Оч танилцуулж, Удирдах зөвлөлийн зарим гишүүд байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батцэрэн:  “Өмнөх Засгийн газар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шүүгчийн эдийн засгийн баталгааг хангах тухай холбогдох заалтыг хүчингүй болгож, өмнөх жишгийн дагуу УИХ-аас тогтоол гаргах замаар шүүгчийн цалинг тогтоодог шийдвэр гаргасан нь Үндсэн хуулийн суурь зарчимд нийцсэн, ирээдүйд баталгаатай шийдвэр болж чадаагүй. Засаглал хуваах онолын үүднээс авч үзвэл шүүх эрх мэдэл төсвийн хувьд ч бусад төрийн байгуулагуудаас бие даасан байх ёстой. Цаашид олон улсын эрх зүйн хэм хэмжээ, олон улсын шүүхийн практикт шүүгчдийн цалинг улсын төсвийн тодорхой хувиар хувьчилж тогтоодог жишгийн дагуу тогтоох нь зүйтэй.” гэж, Удирдах зөвлөлийн гишүүн Т.Өсөхбаяр: “Хууль тогтоомжийн төслөөс үзвэл, үндсэндээ салбарын хуулийн холбогдох заалтууд хүчингүй болсоноор шүүгчийн эдийн засгийн хараат бус байдлын Үндсэн хуулиар хамгаалагдсан дархлаа үгүй болно. Улс орны эдийн засаг хүнд байгаатай холбоотойгоор шүүгчийн цалинг нэгэнт хасахад хүрвэл урьд үйлчилж байсан шүүгчийн цалингийн нэмэгдлүүдийг буцаан сэргээх нь зүйтэй” гэж, Удирдах зөвлөлийн гишүүн Г.Даваадорж: “Уг асуудлаар Олон улсын шүүгчдийн холбоо, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын Хуульчдын холбоо, Монголын Шүүгчдийн холбоотой хамтран шүүгчид дуу хоолойгоо хүчтэй хүргэх нь зүйтэй” гэж санал гаргажээ.

Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Өрнөндэлгэр: “Сүүлийн жилүүдэд шүүхийн шинэтгэл эрчимтэй явагдаж байгаа нь эрх зүйн салбарын нэг ололт болсон. Гэтэл жил жилийн улсын төсөвтэй холбож шүүгчийн цалинг хөндөж буй асуудлыг зөвтгөх эрх зүйн үндэслэл байхгүй, шинэтгэлээсээ ухарсан алхам болж байна. Шүүгч бол төрийн тусгай албан хаагч, бусад төрийн өндөр албан тушаалтантай адилтгах боломжгүй. Шүүгчдийн төлөөллийн байгууллагууд дуу хоолойгоо нэгтгэн хүргэх нь зүйтэй” гэж, Удирдах зөвлөлийн гишүүн С.Өмирбек: “Орон нутгийн шүүгчид уг асуудалд маш их санаа зовниж байна. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20.3.-т хуулиар тогтоосон шүүгчийн эрх зүй, эдийн засаг, нийгмийн хамгаалалт зэрэг хараат бус, халдашгүй байдлын баталгааг ямар нэгэн хэлбэрээр дордуулсан хууль тогтоомж, захиргааны акт гаргахыг хориглосон. Түүнчлэн, Төрийн албаны тухай хуулийн 38.2.-т төрийн албаны зардлыг бууруулах арга хэмжээ авч төсвийн санхүүжилтийг хорогдуулах нь төрөөс олгож байгаа төрийн албан хаагчийн цалин хөлсний хэмжээг бууруулах үндэслэл болохгүй гэж тус тус зохицуулсан. Үндсэн хуульд зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим юм.

    Шүүгчийн цалинг тогтоохдоо тодорхой судалгаа, үндэслэлд тулгуурлаж байсан. Урьд нь мөн шүүгчийн цалинг бууруулах асуудал яригдах үеэр Олон Улсын Шүүгчдийн холбоо энэ асуудалд онцгой анхаарч, байр сууриа илэрхийлсэн ба Монгол Улсын Төрийн гурван өндөрлөгт хандсан Олон Улсын байгууллагын ил захидалд “Шүүгчийн цалин хөлсийг бууруулах нь шүүхийн бие даасан байдал болон эрх зүйт төрийн суурь зарчмыг хөндөхөд хүргэдэг” талаар дурдаж, “шүүгчийн ажиллах баталгааг хасч, бууруулах нь маргааны нэг тал болж оролцдог гүйцэтгэх эрх мэдлийн нөлөөнд шүүхийг автагдах магадлалтай болгож, улмаар хууль ёсонд итгэх иргэдийн итгэл үнэмшлийг үгүй хийх аюултай” талаар онцгойлон тэмдэглэсэн байдаг. Иймээс шүүгчийн цалин хөлсийг бууруулахгүй байх талаар шүүгчдийн мэргэжлийн холбоод Монголын хуульчдын холбоо, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй нягт хамтран ажиллаж, шүүгч, хуульчдын дуу хоолойг хүргэх, шүүгчийн хуульд заасан эрх зүй, эдийн засгийн баталгааг хадгалж авч үлдэх шаардлагатай.” гэжээ.

 

     Ийнхүү уг асуудлаар Удирдах зөвлөлийн гишүүд саналаа илэрхийлж, хэлэлцсэнээр гишүүд санал нэгтэйгээр Удирдах зөвлөлийн ээлжит бус хуралдаанаас дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

 

    1. Монголын Хуульчдын холбоонд хандаж, холбооны нэрийн өмнөөс болон шүүгчдийн мэргэжлийн холбоод хамтран 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөрт багтааж Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүд, Монгол Улсын Засгийн газарт хандаж мэдэгдэл, уриалга гаргаж, хүргүүлэх ажлыг зохион байгуулах;

 

    2. Уг асуудалд холбогдуулан, Монголын шүүгчдийн холбооны төлөөлөлтэй хамт, Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлагуудтай 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 14.00 цагт уулзаж, санал солилцох;

 

    3. Хэлэлцэж буй асуудлын хүрээнд Монголын шүүгчдийн холбоотой хамтран  Олон улсын шүүгчдийн холбоонд хандах ажлыг 2016 оны 8 дугаар сарын 24-ны өдөрт багтааж зохион байгуулах;

 

    4.Удирдах зөвлөлийн хурлаас гаргасан дээрх санал, шийдвэрийн талаарх мэдээллийг 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 14.00 цагаас өмнө тус хорооны гишүүн-шүүгчдэд хүргүүлэх, танилцуулахаар шийдвэрлэв.

 

    Эрхэм шүүгч-гишүүд Та бүхэнд дээрх асуудлын талаарх саналаа Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хороо, Монголын шүүгчдийн холбооны салбар хороодоор дамжуулан гаргаж, өөрийн саналаа илэрхийлэхийг уриалж байна.

 

 

ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ

 

2016.08.23.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
2024-11-20 10:39
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2024-11-19 10:49
ӨМГӨӨЛӨГЧ ЦЭДЭНГИЙН ДЭЛГЭРНЯМД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-11-19 09:55
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хуралд Иргэний эрх зүйн хороо тэргүүн Г.Даваадорж оролцлоо
2024-11-18 11:06
“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-15 15:49
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-11-14 15:57
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2024-11-13 12:39
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2024-11-13 09:55
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-11-11 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-08 11:54
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2024-11-08 11:19
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2024-11-07 14:34
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 12:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
2024-11-05 16:02
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-11-05 11:02
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛЛЫН НАМРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-10-30 16:49
“WHY MEDIATION? ” АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА" СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2024-10-30 16:34
"ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТ БА ЦАХИМ ХАВТАСТ ХЭРЭГ"
2024-10-30 11:24