Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9.8, Хуульчдын холбооны дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын ажилтныг сонгон шалгаруулах журмын дагуу зарласан нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохоор материал ирүүлсэн иргэдээс 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хууль зүйн болон англи хэлний мэдлэгийн сорил, албан бичиг боловсруулалтын шалгалт авна.
Материал ирүүлсэн иргэд 2016 оны 07 дугаар сарын 28-ны 10:00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 301 тоотод хүрэлцэн ирнэ үү.
Жич: Шалгалтад ирэхдээ иргэний цахим үнэмлэх болон тест бөглөх өөрийн үзэгтэй ирнэ үү.
Холбогдох утас: 70116065, 99117935
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО ТАМГЫН ГАЗАР