Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ТУРК УЛСАД ЯВАГДСАН ЗАРИМ ҮЙЛ ЯВДЛЫН ХҮРЭЭНД АЗИЙН ХУУЛЬЧДЫН ХОЛБООДЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НАРЫН ЧУУЛГАНААС МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА

    БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСАД ЯВАГДСАН ЗАРИМ ҮЙЛ ЯВДЛЫН ХҮРЭЭНД ЭРХ ЗҮЙТ ЁСЫГ ХАНГАХТАЙ ХОЛБОГДУУЛАН АЗИЙН ХУУЛЬЧДЫН ХОЛБООДЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НАРЫН ЧУУЛГАНААС ГАРГАСАН МЭДЭГДЭЛ

    Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдсан 27 дахь удаагийн ээлжит дээд хэмжээний уулзалтын үеэр Азийн Хуульчдын Холбоодын Ерөнхийлөгч нарын чуулганы зүгээс Бүгд Найрамдах Турк Улсын төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар завдсан хорт ажиллагааны уршгаар явагдсан зарим үйл явдлын тухайд онцгойлон зовниж буй болохоо илэрхийллээ. Олон тооны шүүгчдийг албан үүргээс нь чөлөөлж, түүгээр зогсохгүй баривчлан саатуулсан байна. Үүний нэгэн адил, асар олон хуульчдыг баривчлан саатуулж эсхүл мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах эрхийг нь хязгаарлажээ.

    Азийн Хуульчдын Холбоодын Ерөнхийлөгч нарын чуулган Бүгд Найрамдах Турк Улсад өрнөсөн хэрэг явдлын талаарх үйл баримттай холбогдуулж ямар нэг тайлбар хийх эрхгүй боловч, аль ч нөхцөлд шүүх эрх мэдэл эсхүл хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хараат бус зарчмын дагуу хэрэгжүүлэн явуулахад аливаа хэлбэрээр саад учруулж, зүй бусаар хориг тавих нь зохимжгүй хэмээн үзсэний үндсэн дээр уг асуудалд онцгойлон анхаарал хандуулж байна.  

    Азийн Хуульчдын Холбоодын Ерөнхийлөгч нарын чуулганаар “Хуульчдын гүйцэтгэх үүрэг оролцооны тухай НҮБ-ын Суурь зарчмууд”-ыг иш үндэс болгож, тухайлбал “Улс орнууд хуульч нар (а) ямарваа нэг аюул занал, саад тотгор, дарамт шахалт эсхүл хөндлөнгийн зүй бус нөлөөллөөс ангид хэлбэрээр өөрсдийн мэргэжлийн үйл ажиллагааг явуулах бололцоотой байх; (б) өөрийн улс оронд болон хилийн чанадад аялж зорчин үйлчлүүлэгчидтэйгээ чөлөөтэй харилцах бололцоотой байх; (в) мэргэжлийн үүргээ гүйцэтгэсэн, түүнд тавигддаг шаардлага, ёс зүйн хэм хэмжээг биелүүлж ажилласныхаа төлөө ял шийтгэл хүлээх эсхүл захиргааны, эдийн засгийн эсхүл бусад хэлбэрийн хариуцлагад татагдахгүй байх, эсхүл ийм төрлийн заналхийллээс ангид байх  нөхцлийг бүрдүүлэх үүрэгтэй” хэмээх 16 дахь мөрийн зүйлийг цохон тэмдэглэсэн. 

    Нөхцөл байдлаас хэрхэхээс үл хамааран Бүгд Найрамдах Турк Улсын эрх баригчид тус НҮБ-ын Суурь зарчмуудыг үг хэллэг, утга агуулгын дагуу хэрэгжүүлж ажиллахыг Азийн Хуульчдын Холбоодын Ерөнхийлөгч нарын чуулган албан ёсоор шаардаж байна.  Энэ бол Бүгд Найрамдах Турк Улсад эрх зүйт ёс урьдын адил оршин тогтнож буй гэдэгт олон улсын хамтын нийгэмлэг итгэл төгс байх цорын ганц арга зам юм.

    Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Азийн Хуульчдын Холбоодын Ерөнхийлөгч нарын Дээд хэмжээний чуулга уулзалтад Ази-Номхон далайн бүс нутгийн 12 Хуульчдын холбоод, түүний зэрэгцээ Олон Улсын Баарын Холбоо, Ази-Номхон далайн бүс нутгийн Хуулийн Нийгэмлэг (LAWASIA), Номхон далайн Баарын Холбоо зэрэг байгууллага оролцсон болно. 

 

7 дугаар сарын 21-нээс 22-ны өдрүүд

Азийн Хуульчдын Холбоодын Ерөнхийлөгч нарын

Дээд хэмжээний чуулга уулзалт 2016

 

 

POLA STATEMENT OF CONCERN ON RECENT DEVELOPMENT IN TURKEY RELATING TO THE RULE OF LAW

    The Presidents of Law Associations of Asia (POLA) during their 27th annual Summit meeting in Ulaanbaatar, Mongolia, have expressed deep concern over the recent developments in Turkey in the aftermath of the failed coup attempt. A number of judges have been removed from office and even detained. A large number of lawyers have similarly been either detained or prevented from discharging their professional duties and functions.

    While POLA is not in a position to comment on the factual aspects of the events that have occurred in Turkey, it is nevertheless deeply concerned that, whatever the circumstances, there should be no undue restraint on the legal profession or the judiciary preventing them from acting independently.

    POLA takes note of the UN Basic Principles on the role of lawyers,  especially paragraph 16 which says, “Governments shall ensure that lawyers (a) are able to perform all their professional functions without intimidations, hindrance, harassment or improper interference; (b) are able to travel and to consult with their clients freely within their own country and abroad; and (c) shall not suffer, or be threatened with, prosecution or administrative, economic or other sanctions for any action taken in accordance with recognized professional duties, standards and ethics”.

    Whatever the circumstances, POLA urges the Turkish authorities to follow the UN Basic Principles in letter and spirit because that is the only way the international community can rest assured that the rule of law still prevails in Turkey.

    The POLA SUMMIT in Ulaanbaatar was attended by 12 Bar associations from Asia Pacific, as well as the Presidents of the International Bar Association, LAWASIA and Inter-Pacific Bar Association.     

 

 

21-22nd of July

POLA SUMMIT 2016

 

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
2024-11-20 10:39
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2024-11-19 10:49
ӨМГӨӨЛӨГЧ ЦЭДЭНГИЙН ДЭЛГЭРНЯМД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-11-19 09:55
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хуралд Иргэний эрх зүйн хороо тэргүүн Г.Даваадорж оролцлоо
2024-11-18 11:06
“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-15 15:49
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-11-14 15:57
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2024-11-13 12:39
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2024-11-13 09:55
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-11-11 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-08 11:54
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2024-11-08 11:19
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2024-11-07 14:34
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 12:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
2024-11-05 16:02
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-11-05 11:02
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛЛЫН НАМРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-10-30 16:49
“WHY MEDIATION? ” АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА" СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2024-10-30 16:34
"ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТ БА ЦАХИМ ХАВТАСТ ХЭРЭГ"
2024-10-30 11:24