Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ПРОКУРОРЫН ХОРООНЫ ТАЙЛАН

    Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд прокурорууд мэргэшилийн чиглэлээрээ нэгдэн Монголын Хуульчдын холбооны сайн дурын хороо байгуулж (Прокурорын хороо) прокурорыг сонгон шалгаруулах үйл ажиллагааг боловсронгуй болгох, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нэр хүнд, эрх ашгийг хамгаалах, гадаад, дотоодод сурч боловсрох нөхцөл, нийгэм, эдийн засгийн баталгааг хангах, ёс зүй, мэргэжлийн хариуцлагыг өндөржүүлэх, гадаадын адил төстэй байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2016 оны зургадугаар сарын 01-ний өдрийн байдлаар нийт 505 прокурор Хуульчдын холбоонд бүртгэлтэй байна. Эрхэм хуульчид та бүхэн Прокурорын хорооны  үйл ажиллагааны тайлантай танилцана уу.

    Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг прокуроруудад хүргэх, Тамгын газраас прокурорын чиг үүргийг олон нийтэд сурталчлан таниулах, прокурорын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, холбоо прокурор хоорондын ажлын уялдаа холбоог нэгтгэж сайжруулах зорилгоор “Прокурорын мэргэжлийн үйл ажиллагааг сурталчлах аян”-ыг 2016 оны эхний хагас жилд төлөвлөгөө гарган зохион байгуулан ажилласан. Аяны хүрээнд Холбооны Тамгын газар, Прокурорын хороотой хамтран дараах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлсэн билээ. Үүнд:

“ПРОКУРОРЫН АЖЛЫН БАЙРНЫ ХЭРЭГЦЭЭ, СЭТГЭЛ ХАНАМЖ” –ИЙН СУДАЛГАА

    Прокурорын байгууллагын ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийн сэтгэл ханамжийн төлөв байдал, сэдэл, тэдгээрт эерэг болон сөрөг нөлөөлөл үзүүлж буй хүчин зүйлсийг тодорхойлж, прокуроруудын цаашдын хүлээлт, санал бодлыг тодруулах замаар бодлого боловсруулахад шаардлагатай зарим дүгнэлт, зөвлөмж боловсруулах зорилгоор прокуроруудын дунд “Прокурорын ажлын байрны хэрэгцээ, сэтгэл ханамж”–ийн судалгааг явуулсан. Судалгааны үр дүнд судалгаанд оролцогчдын 93 хувь нь “өөрсдийгөө хийж буй ажилтайгаа дүйцэхүйц цалин авдаггүй” гэж үзсэн бөгөөд  Прокурорын байгууллагын чиг үүрэг, ач холбогдлоос шалтгаалан прокуророор шалгаруулж авах, ажиллуулах шалгуур харьцангуй өндөр хэдий ч тус шалгуурт нийцэх, ажлын ачаалалд тохирох хэмжээний цалин хөлс өгдөггүй гэж үзжээ. Судалгааны тайланг 2016 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Прокурорын хорооны гишүүдэд танилцуулж, санал сэтгэгдлийг сонсож хэлэлцүүлсэн.

ПРОКУРОРЫН НИЙГЭМД ГҮЙЦЭТГЭХ ҮҮРГИЙГ СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ, ПРОКУРОРЫН ХОРООНЫ ТАЛААРХ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛЖ, СУРТАЛЧЛАХ

-Хэвлэл, мэдээллээр сурталчлах хүрээнд:

  1. Монголын Хуульчдын холбооноос эрхлэн гаргадаг “ХУУЛЬЧИЙН МЭДЭЭ” цахим сонингийн №04-т Прокурорын байгууллага болон прокурорын нийгэмд гүйцэтгэх үүргийн тухай мэдээллийг Улсын Ерөнхий прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийтийн ажил хариуцсан хяналтын прокурор Ц.Өлзийжаргал бэлтэн нийтлүүлсэн;
  2. “ӨНӨӨДӨР” сонинд Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбат;
  3. “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонинд Улсын Ерөнхий прокурорын туслах, Хэрэг бүртгэлт мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсай;
  4. “С1” телевизээр 2016 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн прокурор Г.Бат-Очир Прокурорын эрх хэмжээ, баталгаа, ажлын ачааллын талаар;
  5. “EAGLE” телевизээр  2016 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны төвийн захирал Л.Болд “Прокурорын ажлын байрны хэрэгцээ, сэтгэл ханамж”-ийн талаарх судалгааны тайлангийн талаар мэдээлэл өгч тус тус оролцсон.

Прокурорын хорооны гишүүдийн албан ёсны фэйсбүүк хуудас ажиллуулах

    Прокурорын хорооны тэргүүн Ц.Арвинбуудайн зөвшөөрлөөр нийт гишүүдийн хаалттай нүүр номын группийг 2016 оны 3 дугаар сараас нээн ажиллуулж байна. Тус группийг нээн ажиллуулснаар Монголын Хуульчдын холбоо, Прокурорын хороо хоорондын уялдаа холбоог сайжруулах, гишүүдэд цаг алдалгүй түргэн шуурхай мэдээллийг хүргэх, тэдний санал хүсэлтийг тухай бүр нь сонсож боломжтой арга хэмжээг авч шийдвэрлэх зэрэг давуу талуудтай билээ.

СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭХ СУРГАЛТ

    2016 оны дөрөвдүгээр сарын 12-21–ний өдрүүдэд зохион байгуулсан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиар хичээл заах сургагч багш нарыг бэлтгэх хоёр ээлжийн сургалтад тус хорооны гишүүн Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, УЕПГ-ын Дүн шинжилгээ, судалгаа, хяналт шалгалтын хэлтсийн хяналтын прокурор Г.Оюунболд, УЕПГ-ын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат нар нийт 80 орчим хуульчдад хичээл заасан.

ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМД ПРОКУРОРЫН БАТАЛГААНЫ ТАЛААР ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХ

    Монголын Хуульчдын холбооны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Оюунчимэг 2016 оны дөрөвдүгээр сард зохион байгуулагдсан “Монголын Эдийн засгийн чуулган-2016”-д оролцож, “Монгол Хуульчдын өрсөлдөх чадвар: Монголын Хуульчдын холбооны оролцоо” сэдэвт илтгэл хэлэлцүүлэхдээ Монголын Хуульчдын холбооноос 2016 оны гуравдугаар сард явуулсан “Прокурорын хөдөлмөрийн сэтгэл ханамж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс” судалгааны дүнд прокурорын үйл ажиллагааны баталгаа хангагдахгүй байгааг дараах асуудлаар хөндөж тавьсан юм.

    Улс төрийн баталгаа: Судалгаанд оролцогчид улс төрийн томилгооноос шалтгаалж, бүх шатанд халаа, сэлгээ хийгддэг талаар дурдсан байв.

    Нийгэм, эдийн засгийн баталгаа: Судалгааны дүнд прокуроруудыг хамгийн их бухимдуулдаг буюу хангагддаггүй үйл ажиллагааны баталгаа нь нийгэм, эдийн засгийн баталгаа болох нь тодорсон юм. Цалин хөлс бага, ажиллах орчин нөхцөл тааруу, ачаалал их, хэргийн холбогдогчтой харилцах харилцаа зэргээс шалтгаалж байнгын сэтгэл зовинол, хямралтай (стресс) явдаг нь судалгааны үр дүнд харагдсан. Мөн Прокурорын байгууллагын тухай хуульд заасан прокурорын нийгэм, эдийн засгийн баталгааны зохицуулалт хангалтгүй түвшинд хэрэгжиж байна. Тухайлбал: прокурор орон нутагт томилогдон ажиллахад орон байрны асуудал шийдэгдээгүй байдаг нь прокуроруудыг үйл ажиллагаагаа хэвийн гүйцэтгэхэд хүндрэл учруулдаг эхний жишээ юм.

Халдашгүй байдлын баталгаа: Прокурорын болон тэдний гэр бүлийн аюулгүй байдалд халдах, амь нас, эрүүл мэндээрээ хохирох, үг хэлээр дайрч доромжлох, хардаж сэрдэх, онц ноцтой хэргийн шүүх хурлын дараа хамгаалалтын асуудал орхигдох зэрэг асуудал түгээмэл гэдгийг танилцуулсан билээ.

ПРОКУРОРУУДЫН НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ ХҮРЭЭНД

    Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг Улсын Их хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт хандан Монгол Улсын Засгийн газраас Улсын Их хуралд өргөн мэдүүлж буй “Прокурорын цалингийн хэмжээ, прокурорын мэргэшлийн зэргийн нэмэгдэл тогтоох тухай” Улсын Их хурлын тогтоолын төсөлтэй танилцан дэмжиж байгаа илэрхийлэн бөгөөд уг тогтоолын төслийг шийдвэрлэхэд Монголын Хуульчдын холбооноос прокуроруудын дунд явуулсан “ПРОКУРОРЫН АЖЛЫН БАЙРНЫ ХЭРЭГЦЭЭ, СЭТГЭЛ ХАНАМЖ”-ийн талаарх судалгааг анхаарч үзэх тухай албан тоотыг хүргүүлэх зэрэг ажлыг зохион байгуулсан. Холбоо дээрх асуудлаар өөрийн эрх хэмжээний хүрээнд хийж болох арга хэмжээг цаашид шат дараатайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна.

    Хорооноос 2016 оны хагас жилд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнг нэгтгэн дүгнэвэл, прокуроруудын хөдөлмөрийн сэтгэл ханамжид сөргөөр нөлөөлж, ажлын байран дахь байнгын сэтгэл зовинол, хямралд өртүүлдэг гол хүчин зүйл нь цалингийн хэмжээ, түүнд уялдаагүй ажлын ачаалал, нийгмийн асуудлын шийдвэрлэлт сул зэргийг гаргаж ирсэн судалгааны ажлын үр дүн нь прокуроруудын ажиллах орчих нөхцөл, нийгэм эдийн засгийн баталгааг хангахад чухал нөлөө үзүүлсэн төдийгүй нийт прокуроруудын талархлыг хүлээсэн үр дүнтэй ажил боллоо.

 

ТАЙЛАН БЭЛТГЭСЭН: ХОРОО ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН О.ОДОНЧИМЭГ

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
2024-11-20 10:39
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2024-11-19 10:49
ӨМГӨӨЛӨГЧ ЦЭДЭНГИЙН ДЭЛГЭРНЯМД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-11-19 09:55
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хуралд Иргэний эрх зүйн хороо тэргүүн Г.Даваадорж оролцлоо
2024-11-18 11:06
“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-15 15:49
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-11-14 15:57
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2024-11-13 12:39
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2024-11-13 09:55
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-11-11 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-08 11:54
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2024-11-08 11:19
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2024-11-07 14:34
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 12:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
2024-11-05 16:02
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-11-05 11:02
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛЛЫН НАМРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-10-30 16:49
“WHY MEDIATION? ” АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА" СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2024-10-30 16:34
"ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТ БА ЦАХИМ ХАВТАСТ ХЭРЭГ"
2024-10-30 11:24